Хэр зэрэг хол явснаа хар

Хэр зэрэг хол явснаа хар

Ингэснээр (жинхэнэ) итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, (чиний итгэл) мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн (Мессая, Тослогдсон Нэгэн) илчлэл дээр (таны) магтаал, алдар, хүндэтгэлд (Таны итгэлийг нотлоход зориулагдсан болно) хүрэх юм. — 1 ПЕТР 1:7

Өдөр бүр бидний амьдралд олон шалгуурууд ирдэг. Жишээлбэл: Дарга чинь таны хүсэхгүй байгаа ажлыг хийлгэх гээд байж болно. Нэг газар машинаа тавих гэж байтал хэн нэгэн булаан, түрүүлж авах үе бидэнд байдаг. Бид хүсэлтийг биелүүлж өгсөөр байхад бидэнтэй бүдүүлгээр харилцах үе бас байдаг.

1 Петр 4:12 дээр Петр, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх, учир нь Бурхан бидний зан чанарыг болон “итгэлийн баттай байдлыг” шалгаж байгаа юм гэсэн. Петр өөрийнхөө амьдрал дээр шалгагдаж байсан учраас шалгалт ямар байдгийг мэдэж байсан. Бид бүгд л шалгууртай тулгарах болно, энэ үедээ гайхаж сандраад байх зүйл байхгүй юм. Бидний зүрх сэтгэлийн жинхэнэ зан чанар маань шалгуураар дамжин илэрч гардаг.

Бурхан бид бүгдийг шалгах бүртээ биднийг хаанаас хаа хүртэл явсныг хэлж өгдөг бөгөөд энэ хугацаанд бидэнд шалгуур ирсээр байна. Бидэнд шалгуур, хэцүү зүйлс ирэх хүртэл бид өөрсдийн зүрх сэтгэлийн хандлагаа мэдээгүй байдаг. Тэгэхээр шалгуур бол сайн зүйл бөгөөд бид өөрсдийгөө хэн гэдгээ, хаана байх хэрэгтэйгээ олж мэддэг.


Бидэнд хэцүү юм шиг санагдаж байгаа зүйлүүдийг ч гэсэн Бурхан бидний амьдралыг сайн байлгахын тулд бүгдийг зөвшөөрдөг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon