Хүн болгонд хэмжээ хязгаар байгаа

Хүн болгонд хэмжээ хязгаар байгаа

Мосегийн хадам эцэг түүнд —Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. — ГЭТЛЭЛ 18:17-18

Бурхан Мосегийн хадам аавыг ашиглаж түүнд үгээ хэлсэн бөгөөд тэр хэтэрхий их зүйл хийх гэж хичээж байсан. Эндээс харвал Бурхан Христийн бие болсон бидэнтэй олон янзаар ярихыг хүсдэгийг харж болно. Заримдаа бид өөрсдийгөө үл үзэгдэгч шиг боддог. Бид хүмүүсийг зарим зүйлийг олон удаа хэлэхэд дургүй байдаг ба биднийг хэтэрхий их шахсанаас болоод тэвчихэд ч хэцүү болгодог.

Би дотроо бодсон зүйлээ заавал хийх болно гэсэн бодолтой хүн байсан. Би өмнөө байгаа бүгдийг хийж гүйцэтгэх болно гэдэгтээ итгэлтэй байдаг байсан. Хэн нэгэн хийж байгаа зүйлээс минь өөр зүйл хэлэхэд би тэдний буруу болгох гэж оролддог байсан. Иймэрхүү хандлагатай байвал ямар ч хэцүү зүйлийг хийж чадах боловч өөрийгөө л шархлуулдаг болохыг олж мэдсэн. Эрүүл мэндийн хувьд ч асуудалтай болдог. Бид өөрсдийгөө ямар ч шалтгаангүйгээр шахаж, хийж чадах хязгаараа давах гэж оролдсоноор өөрөө л уналтанд орох болно.

Үнэн зүйл гэвэл: Бурхан хий гэж хэлээгүй зүйлдээ хүч өгдөггүй, харин Тэр хийгээрэй гэж хэлсэн зүйлдээ хүч болон чадварыг өгдөг. Тэр биднийг баяр хөөртэй, амар тайвнаар хийхэд туслах болно. Тэр биднийг аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг бөгөөд бид сэтгэл санаа завгүй үедээ хийх зүйлээ сайн хийж чаддаггүй.


Та эрүүл, амар тайван, тэнцвэртэй байхын тулд танд таарч тохируулах хэрэгтэй зүйл байна уу?

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon