Үйлс болон Нигүүсэл

Үйлс болон Нигүүсэл

…алдаа зөрчил дотроо үхсэн (алагдсан) биднийг Христтэй (Тэр Есүс Христийн амьдралыг өгснөөр шинэ амьдралтай болсон) хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр (Түүний нигүүсэл тусламжаар бид хүртэх ёсгүйгээ хүртсэн) аврагдсан (Христийн авралаар бид шийтгэлээс чөлөөлөгдөж, Түүнтэй Христийн авралын хамтрагч болсон) билээ. — ЕФЕС 2:5

Бидний амьдрал Бурханы нигүүслээр байхаар бүтээгдсэн байтал, бид өөрсдөө бүгдийг хийх гэж зүтгэснээсээ болоод байнга л сэтгэлээр унадаг. Бид өөрсдийн асуудлаа шийдэхээр хэдий чинээ хичээнэ, төдий чинээ будилж, сэтгэлээр унаж, гутарч гуних болно.

Сэтгэл гутрахаар нөхцөл байдал бий болвол та шууд л “Эзэн минь ээ, та нийгүүслээ хайрлаач ээ (Таны хүч болон чадвар)” гэж хэлээрэй. Тэгээд Бурхан залбирлыг тань сонсож, асуудлыг чинь шийдэхээр ажиллаж байгаа тул хариултаа өгөх болно гэдэгт итгэ.

Итгэл бол Бурханы нигүүслийг хүлээж авах суваг юм. Бид өөрсдийн хүчээр юмсыг хийхээр оролдож, Бурханы нигүүслийг авахгүй бол итгэж байна гэж хэлээд ч Бурханаас хүссэн зүйлээ авч чадахгүй.

Бид Бурханы нигүүслийг авахын тулд итгэх хэрэгтэй. Тэр бидэнтэй ойр, бүгдийг мэдэж байгаа учраас бид Түүнд итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрвөл бидэнд ямар ч асуудал тулгарсан байсан хамаагүй, Тэр хамгийн сайнаар нь хийх болно.


Бид өөрсдийн дайснаа өөрсдийн хүчээр биш харин Сүнсээр дамжуулан ялах болно гэдгийг сана.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon