Өвдөлт Байхгүй Бол Ололт Байхгүй

Өвдөлт Байхгүй Бол Ололт Байхгүй

… (Эзэн) Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. …тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан …гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг… — ИСАИА 61:1-3

Биднийг Ариун сүнс удирдсанаар бидний биеийн өвдөлтөөс илүү, сэтгэл санааны хямралд орсон үед эдгээж, сэтгэл санаагаа засахад хэцүү байдаг. Би бага байхаасаа сэтгэл санааны зовлон амсан зовж байсан болохоор мэдэж байна. Би Ариун сүнсээр дамжуулан өөрийгөө эдгээх гэж оролдож байсан боловч яагаад ийм их зовлон туулж байгааг ойлгохгүй байсан.

Эзэн намайг “шархаа ардаа нууж байгааг” надад хэлсэн. Би гүн шархтай байснаас болоод хуурамч зан гаргаж, түүнийхээ ард нь нуугдаж байсан. Би хүмүүсийг надтай адилхан шархнаасаа эдгэрэхийг, эхлээд хаалгандаа хүрэхийн тулд хүнд, хэцүү шаналалыг амсах хэрэгтэй болдог гэдгийг мэднэ. Дотроо байгаа шаналал, сэтгэлийн хямралаасаа чөлөөлөгдөхийн тулд Эзэн тэднийг янз бүрийн асуудлууд, хүмүүсийг нүүр тулахад хэцүү үнэнтэй учруулдаг. Харин сайн мэдээ гэвэл бид ганцаараа энэ бүгдтэй нүүр тулдаггүй. Тэр бидэнтэй хамт байж, биднийг Өөрөө хөтлөн эдгэрлийн зам руу авч явах болно.


Тэр миний шархалсан зүрхийг эдгээж, шоронгийн хаалгыг нээж, намайг чөлөөлдөг учраас баярлалаа. Та өнгөрсөн үеийнхээ шаналалтайгаа амьдарч болохгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon