Эерэг бодлууд бодох

Эерэг бодлууд бодох

… юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг (тэр оюун бодлоо зас) тунгаацгаа. — ФИЛИППОЙ 4:8

Та амьдралаа илүү сайжруулмаар байгаа бол юуны түрүүнд таны хийх зүйл бол бодож байгаа зүйлсээ илүү сайжруулах юм. Бид эерэг хүн байх сонголт хийснээр гайхалтай хүчтэй болдог. Бурхан бол эерэг бөгөөд бид Түүнтэй ойртох тусам Түүнтэй зөвшилцөх нь чухал, тэгснээр эерэгээр бодох болно. (Амос 3:3)

Эерэг бодлыг болон хандлагыг төлөвшүүлнэ гэдэг нь та асуудлуудаа тоохгүй орхиж, асуудалтайгаа нүүр тулахгүй байна гэсэн үг биш юм. Та энэ дэлхийн юмсад дарамтлагдаж, сөрөг сэтгэхүйтэй байхынхаа оронд Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, Түүний амлалтууд дотор оршин байх нь хавьгүй дээр юм.

Есүс амьдралынхаа туршид Түүн рүү дайрсан хэцүү зүйлүүдийг тэвчиж, эерэг байсаар байсан. Тэр дэлхийг урамшуулж сэтгэл өөдрөг болгох үгс хэлж байсан. Түүнтэй ойртсон хүн бүрт Тэр найдвар өгдөг. Бид энэ жишээг өнөөдөр дагаж болно. Бид эерэгээр юмсыг харж эхэлснээр, эерэгээр найдсанаар, эерэг яриа өрнүүлсэнээр, бид Есүсийн жишээг дагаж байгаа бөгөөд тэнгэрлэг Эцэгтэйгээ улам илүү ойртдог.


Та юу бодож байна, таны амьдрал тэр зүг рүү явдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon