Би Хэдэн Удаа Залбирах Хэрэгтэй вэ?

Би Хэдэн Удаа Залбирах Хэрэгтэй вэ?

Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш (хүндэтгэлтэйгээр), тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт (хаалга) нээгдэнэ. — МАТАЙ 7:7-8

Нэг зүйлийг хэдэн удаа залбирч болох талаар тогтсон дүрэм журам байх ёсгүй гэж би итгэдэг. Гэхдээ илүү итгэлтэй, хүчтэй залбирахын тулд ямар нэг аргачлал байх хэрэгтэй байх гэж бодож байна.

Хэрэв миний хүүхдүүд надаас ямар нэг юм хүсвэл тэдний надаас асуусан зүйлийг нь хийж өгнө гэдэгт итгээсэй гэж би хүснэ. Хэрвээ тэд ”Ээж ээ, би шинэ гутал авна гээд хүлээж байгаа шүү” гэж хэлбэл би ер нь дуртай байх болно. Энэ хэлж байгаа үгэндээ итгэлтэй байгаа учраас асуусан зүйлийг нь амласны дагуу би авч өгнө. Тэгээд тэд амлалтыг маань сануулдаг ба яг энэ үед нь надад итгэхгүй байгаа мэт санагдаж эхэлдэг.

Бид ч ялгаагүй Бурханаас адил зүйлийг олон дахин гуйгаад байхаар итгэхгүй, эргэлзээд, тэвчээргүй байгаа юм шиг санагдана.

Эзэнээс ямар нэг зүйл залбиран гуйж байгаад, тэр хүссэн зүйл дахиад санаанд орж ирвэл би дахиад л Түүнд хэлдэг. Гэхдээ асуусан зүйлийг маань Тэр сонсоогүй болохоор би дахин хэлж, сануулж байгаа юм шиг байдлаар хэлдэггүй. Эзэн миний өмнө нь залбирсан залбирлыг сонсоод ажилласаар байгаад нь талархаж, хамгийн сайныг нь хийх болно гэдэгт итгэж байгаагаа хэлдэг.


Итгэлтэй, тууштай залбирал нь илүү итгэлтэйгээр үргэлжлүүлэн залбирахад хүргэдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon