Бурханы Хувьд Боломжтой

Бурханы Хувьд Боломжтой

Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд — ЕФЕС 3:20

Ефес 3:20 дээр бидний Бурхан бодож, найдаж, гуйснаас ч илүү ихийг хийж чадах чадвартай хүчирхэг Бурхан гэдгийг хэлсэн. Бид итгэлээр хийж өгөөч гэж залбирч болно. Гэхдээ бид биш харин Бурхан хийж өгөх болно. Тэр яаж ажлаа хийдэг вэ? Тэр өөрийн нигүүсэл, хүчээрээ дамжуулан ажлаа хийдэг. Бид Эзэнээс авч байгаа бүхэн Түүний нигүүслээр дамжуулан бидэнд ирдэг.

Би өөртөө итгэмээргүй их дарамт бий болгочоод өөрчлөхийг хичээдэг байсан. Бурханаас үг авах болгондоо өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн буруутгалын үгийг би авдаг байсан, тэгээд өөрчлөх гэж хичнээн хичээгээд чаддаггүй байв. Түүнээсээ болоод их хэцүү зовлонтой байсан, яагаад гэвэл миний харж байгаа бүхэн өөрчлөгдөх хэрэгтэй гэж би бодож байсан. Гэхдээ надад өөрөө бүгдийг нь өөрчлөх хүч байгаагүй.

Та Эзэнд илүү ойртох тусам Тэр таны бүх зүйлсийн эх үүсвэр гэдгийг олж мэдэх болно. Цорын ганц Тэр, таны амьдралд өөрчлөлтийг авчирч чадна. “Бурхан минь, Таньгүйгээр би юу ч хийж чадахгүй учраас бүх зүйлийг та надаар дамжуулан хийгээрэй” гэж хэлдэг байгаарай.


Түүнд итгэж Түүн рүү харвал бидний сул дорой байдлыг Бурхан хүчтэй болгоно гэж амласан. Бурханы нигүүсэл бидний хэрэгцээтэй бүгдийг хангаж өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon