Бурхан Үргэлж Сайн Байдаг

Бурхан Үргэлж Сайн Байдаг

Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг (үнэгүй, том, дүүрэн) нь дээрээс (цацарсан), гэрлүүдийн Эцэгээс (өгдөг) бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч (өсгөх, өөрчлөх), өөрчлөгдөх (сар хиртэлт шиг) сүүдэр ч үгүй. — ИАКОВ 1:17

Иаков номон дээр Бурхан бол ямар ч үед сайн гэдэг. Тэр хааяа сайн байдаг биш, үргэлж сайн байдаг.

Үргэлж нэг янзаараа байдаг Бурхантай байна гэдэг гайхалтай зүйл биш гэж үү? Бурхантай хамт байхад эргэж буцах болон өөр болно гэсэн ойлголт байхгүй. Бид үргэлжид Түүнээс хамааралтай байж, Түүнд итгэж болно. Тэр бол үргэлж уучилж, нигүүслээ өгдөг бөгөөд бидэнд үргэлж сайныг хийж өгөх болно.

Бидэнд хэцүү зүйл тохиолдоход, бүр бууж өгмөөр байгаа үед ч Бурхан сайнаараа л байдаг. Тэр асуудал Үүсгэгч Нэгэн биш юм. Бидэнд муу зүйл тохиолдож байсан ч Бурхан сайнаараа л байдаг. Тэр биднийг хүртэх ёстой сайн учраас бидэнд сайныг хийж өгдөггүй юм. Тэр сайн зүйл хийдэг нь Тэр бидэнд хайртай Тэр сайн учраас юм. Бидний амьдралын сайн бүхэн Түүнээс хамааралтай.


Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын гол түлхүүр нь бид өөрсдийн амьралын нөхцөл байдал, үйл явцыг өөрчилнө гэсэн үг биш, харин Бурханыг өөрсдийн амьдралдаа оруулж, Түүнд итгэх юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon