Та юунд найддаг вэ?

Та юунд найддаг вэ?

Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу [аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийн бэхлэлт руу] буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна. — Зехариа 9:12

Танаас нэг асуух зүйл байна. Та юунд найддаг вэ? Та амьдралдаа юуг хүсэн хүлээдэг вэ? Та ямар нэгэн сайн зүйл болно гэж хүлээдэг үү, эсвэл сэтгэл гонсойх юм болно гэж хардаг уу?

Өнөө цагт олон хүн найдвараа алдаж байна. Гэхдээ Есүс биднийг арга тасарсан хүмүүс байлгахын төлөө бус, биднийг итгэл найдвараар дүүрэн байхын тулд амиа өгсөн юм.

Ёрын нэгэн таны найдварыг хулгайлахыг хүсдэг бөгөөд танд худал хуурмаг зүйлийг ярьдаг. Тэр танд амьдралд чинь ямар ч сайн юм болохгүй эсвэл таны санаа тавьдаг дуртай зүйл удаан үргэлжлэхгүй гэж хэлэх болно. Та хүнд хэцүү байдалд ороод зовж байх үед энэ чинь хэзээ ч дуусахгүй гэж хэлнэ. Гэсэн ч итгэл найдвараа хадгалж, диавол бол худалч гэдгийг бүү март. Бурхан бүхнийг өөрчилж чадна.

Бидний тэнгэрлэг Аав бол сайн бөгөөд таны амьдралд зориулсан сайн төлөвлөгөө Түүнд байгаа. Хэрэв та ялангуяа тогтворгүй, түгшүүртэй цагт найдвараа хадгалж чадвал зовсныхоо эцэст «хоёр дахин» илүүг олж авна Тэр гэж амласан. Иймд найдвараа алдаж, бууж өгөхөөс татгалз. Бурхан ямар нэг зүйл буюу сайн зүйл хийнэ гэдэгт найд!


Залбирлын эхлэл

Эзэн, би Танд л найддаг. Би Сатаныг сонсож, найдвараа алдахгүй. Учир нь түүнийг худалч гэдгийг би мэднэ. Миний амьдралд Та сайныг үйлдэнэ гэж би хүсэн хүлээх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon