Энэ тийм хэцүү будилахаар зүйл биш

Энэ тийм хэцүү будилахаар зүйл биш

Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. — МАТАЙ 11:23

Хүмүүс амьдралыг хэцүү будилмаар гэж хэлдэг, гэхдээ ихэвчлэн тэд өөрсдөө байх ёстой амьдралаа будлиантуулдаг. Бурханы төлөө амьдрахад тийм будилаад байхаар амьдрал биш юм.

Зүгээр л хүүхэд шиг байж хэт их будлиантуулалгүй энгийн байлга. Хүүхдүүд ямар ч үед хөгжилтэй, баяр хөөртэй байж чаддаг. Тэд ямар ч зүйлд санаа зовж, анхаарах шаардлагагүйгээр баяр хөөртэй байдаг. Хүүхдүүдэд юу ч хэлсэн итгэдэг. Тэдний төрөлхийн зан нь шууд итгэж, өдөр тутмын амьдралын бүх зүйлсэд хөгжилтэй байж чаддаг.

Бид Бурхантай ойр байснаар өсдөг, гэхдээ илүү хүүхэд шиг болдог. Мэдээж Бурхан биднийг зан чанарын хувьд төлөвшсөн бас Тэр биднийг Түүнээс хамааралтай, Түүнд итгэдэг хүүхэд шиг зан чанартай байгаасай гэж хүсдэг. Библи дээрээс ямар нэг зүйл уншиж байхад Бурхан таны зүрх сэтгэлд үгээ хэлдэг бөгөөд “Би Бурханд итгэж байна, энэ бол үнэн!” гэж Түүнд хэлээсэй гэж хүсдэг. Үнэхээр амархан байгаа биз.

Бурхан таныг цэцэглэн хөгжүүлэх болно гэж хэлсэн л бол Түүнийг үнэн хэлсэн гэдэгт нь итгэ! Бурхан таныг эдгээнэ гэсэн бол үнэн гэдэгт нь итгэ! Бурхан таныг шархлуулсан хүмүүсийг уучлахад туслах болно гэсэн бол Түүнийг үнэн хэлж байгаа гэдэгт нь итгэ. Бурхан тантай хамт байна гэж хэлсэн бол хэзээ ч ганцаардахгүй үнэн гэдэгт нь та Бурханд итгэ!


Таны хийх зүйл бол амьдралынхаа бүхий л хэсэгт Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүнд итгэх болно гэсэн шийдвэрийг гаргаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon